https://cdn.zochil.shop/21853e5a-5481-46f4-9f64-531c6a4ea24a_t1500.jpg

Уран зохиол

Хонхот хүүхэлдэй

35,000₮
Хүргэлттэй
Тоо ширхэг
Хүргэлттэй
Тоо ширхэг
Дэлгэрэнгүй

Яруу найрагч, зохиолч М.Уянсүхийн “Хонхот хүүхэлдэй” роман нь ХХ зууны 70-аад оноос ХХI зууны эхэн үе хүртэлх цаг хугацааг хамарч, тухайн үеийн монголчуудын аж амьдралыг тодорхой дүрслэн үзүүлжээ. Зохиолын гол дүрийн балчир насны дурсамжаар өмнөх нийгмийн амьдралыг дам үзүүлсэн бол залуу насны амьдралаар нь 90-ээд оны нийгмийн шилжилтийн явцыг нэн хурцаар нээн харуулсан нь сонирхол татна. Тэрчлэн хувь хүний сэтгэлгээний өсөлт, оюун санааны чөлөөт эрэл хайгуул, дотоод сэтгэлийн бүтээлч хувирал өөрчлөлтүүдийг амьдрахуйн жам, танин мэдэхүйн зам, ертөнцийн тайлагдашгүй нууцуудтай нягт холбон үзүүлсэн уг зохиол нь М.Уянсүхийн дөрөв дэх роман бөгөөд эл зохиолоо зохиогч өөрөө “Аварга мод”, “Оройн дээд” романуудаас үйл явдал, дүрүүдийн хувьд өөр, бие даасан шинж бүхий боловч далд сэжимээр холбоотой хэмээн үзэж буй аж. Тиймээс эл гурван романыг гурамсан роман хэмээн дүгнэж болох ажээ.     

Зохиолч: М.Уянсүх

Редактор: Г.Бямбажав

Дизайнер, зураач: Б.Төгсжаргал

210х135 мм / 476 нүүр

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.