Бүх бараа

Ф.М.Достоевскийгийн энэхүү тууж гол дүрийн би өгүүлэгчийн эхнэрийн үхлээр эхэлнэ. Үргэлжлэл нь тэр аяараа магадгүй наманчлал, тэрхүү наманчлалаас үүдсэн дүрийн дотоод монолог хэмээн тодорхойлж болохуйц өгүүлэмжээр баялаг. Уг бүтээлийг амиа хорлохын утга учир, хүн чухам яагаад амиа хорлоод буйг ухаж ойлгох гэж бичсэн гэж үздэг. Юуны учир тэр эхнэр амиа егүүтгэв? Чухам энэ л асуултын хариултыг олох гэж нөхөр нь өөрийгөө шүүнэ. Уг бүтээлийг Достоевскийгийн туужуудын гүн санаа, хурц үйл явдал, дүрийнх нь дотоод монологийг тодорхойлж чадах хамгийн чухал бүтээл гэж үздэг бөгөөд олон хэлээр орчуулагдаж, кино, жүжиг хүртэл тавигдсан байдаг. 

Зохиолч: Ф.М.Достоевский
Орчуулагч: Б.Минжбадамгарав
Хавтасны зураг дизайн: Э.Мишээл
Хэвлэлийн газрын редактор: Д.Чимгээ
Эх бэлтгэл: Д.Цэрэндулам

Нүүрний тоо: 83
Хэмжээ: 115х180 мм

ISBN: 978-9919-9014-6-2

16’500 11’550
Сагслах

Детектив уран зохиолын төрөлд дорнын гэх өнгө аясыг гаргаж ирсэн, Японы адал явдалт зохиолын нэрт төлөөлөгч Эдогава Рампогийн ""Хүн сандал"" түүвэр орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар дахин хэвлэгдлээ. Эдогава Рампогийн зохиол бүтээл нь хуудас бүрдээ айдас түгшүүр, огиудас зэвүүцэл, санаанд оромгүй эргэлтээр дүүрэн. Магад та үүнийг уншаад өөрийн сандлаас огло харайн босох бий вий. Тус түүвэрт "Хүн сандал", "Авгалдай" зэрэг нийт 9 бүтээл багтжээ.

19’900 13’930
Сагслах

Дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй арьсны нууц!

Бүх зүйл арьснаас эхэлнэ. Солонгосчууд эрүүл, гэрэлтсэн арьсыг өв тэгш гоо сайхны илэрхийлэл гэж үздэг. Хүсвэл хүн бүр ийм арьстай болох боломжтой. Эдүгээ арьс хамгийн чухал гэх үзэл дэлхий даяар эрчийг авч байна. 

Арьс арчилгаа, эрүүл амьдралын хэв маягийн талаар үнэ цэнтэй мэдээ мэдээлэл түгээдэг Soko Glam цахим дэлгүүрийн үүсгэн байгуулагч Шарлотт Чо “Арьс арчилгааны бяцхан ном”-доо Солонгосын алдарт 10 алхамт арьс арчилгааны нууцаас задалж, өөгүй, гэрэлтсэн арьстай болох арга ухааныг зааж, үнийн хувьд харилцан адилгүй олон янзын бүтээгдэхүүнээс алийг нь сонгох талаар зөвлөөд зогсохгүй арьс арчилгааны мэргэжилтнүүдтэй хийсэн тусгай ярилцлагуудыг багтаажээ. Энэхүү номыг уншсанаар та орон гэртээ амрангаа арьсаа эрхлүүлэх арга ухааныг мэдэж авахаас гадна Сөүлийн гудамжаар алхаж явдаг сайхан арьстай бүсгүйчүүдийн будаагүй мэт будах аргаас суралцах боломжтой. 

Шарлоттын арьс арчилгааны мэргэжилтний хувьд олж авсан мэдлэг, туршлага болоод анд найзын хувиар өгч буй элгэмсүү зөвлөмжүүд танд солонгосчуудын гоо сайхны соёлыг ойлгуулаад зогсохгүй өдөр тутмын арьс арчилгаагаа илүү сонирхолтой болгож, өөгүй сайхан арьстай болоход тань туслах нь дамжиггүй. 

 

Зохиогч: Шарлот Чо
Орчуулагч: Ж.Шижир
Редактор: Б.Сувддулам

Нүүрний тоо: 210
Хавтас: Хатуу

45’000 31’500
Сагслах

"Ад үзэгдэх зориг" номын 2-р дэвтэр.

Хүн аз жаргалтай болохын тулд амьдардаг атал “жаргалтай хүн” яагаад цөөхөн байдаг юм бэ?
Адлерын сэтгэл судлалын шинэхэн сонгомол бүтээл“Ад үзэгдэх зориг” номын дэд дэвтэр болох энэхүү бүтээлд жинхэнэ “бие даах” ба жинхэнэ “хайр”-ын тухай өгүүлж, цаашлаад ХЭРХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БОЛОХ ВЭ гэдэгт хариулах юм.
Таны амьдрахуйг өөрчлөх сонирхолтой философийн асуулт хариулт бүхий жүжгийн хөшиг дахин нээгдлээ!

Энэ ном бол Фрейд, Юнг нартай эн зэрэгцэж «Сэтгэл судлалын гурван том магнат» хэмээн алдаршсан Алфред Адлерын үзэл санаа буюу Адлерын сэтгэл судлалыг «идэр залуу ба философич хоёрын харилцан яриа» хэлбэрээр тайлбарлан эмхэтгэсэн бүтээл юм. Өрнө дахинд үлэмж олон дагагчтай Адлерын сэтгэл судлал нь «Хүн яавал аз жаргалтай амьдрах вэ?» гэх философилог асуултад туйлаас энгийн хэрнээ маш тодорхой «хариулт»-ыг дэлгэн үзүүлдэг.

Яруу найрагч, зохиолч М.Уянсүхийн “Хонхот хүүхэлдэй” роман нь ХХ зууны 70-аад оноос ХХI зууны эхэн үе хүртэлх цаг хугацааг хамарч, тухайн үеийн монголчуудын аж амьдралыг тодорхой дүрслэн үзүүлжээ. Зохиолын гол дүрийн балчир насны дурсамжаар өмнөх нийгмийн амьдралыг дам үзүүлсэн бол залуу насны амьдралаар нь 90-ээд оны нийгмийн шилжилтийн явцыг нэн хурцаар нээн харуулсан нь сонирхол татна. Тэрчлэн хувь хүний сэтгэлгээний өсөлт, оюун санааны чөлөөт эрэл хайгуул, дотоод сэтгэлийн бүтээлч хувирал өөрчлөлтүүдийг амьдрахуйн жам, танин мэдэхүйн зам, ертөнцийн тайлагдашгүй нууцуудтай нягт холбон үзүүлсэн уг зохиол нь М.Уянсүхийн дөрөв дэх роман бөгөөд эл зохиолоо зохиогч өөрөө “Аварга мод”, “Оройн дээд” романуудаас үйл явдал, дүрүүдийн хувьд өөр, бие даасан шинж бүхий боловч далд сэжимээр холбоотой хэмээн үзэж буй аж. Тиймээс эл гурван романыг гурамсан роман хэмээн дүгнэж болох ажээ.      

 

Редактор Г.Бямбажав
Дизайнер, зураач Б.Төгсжаргал

Нүүрний тоо: 476
Хэмжээ: 210х135 мм

35’000 24’500
Сагслах

Вавилоны хамгийн баян хүн ном анх 1926 онд Америкт гарсан даруйдаа бизнесмен, банкируудын дунд ихэд түгж, улмаар даатгалын компани, банкуудаар дамжин асар олон хувь тараагдаж нийтэд алдаршжээ. Энэхүү бүтээлийг орчин үед хэвлэгдсэн санхүүгийн олон номын эх сурвалж хэмээн үздэг. Бараг 100 жилийн турш дэлхийн дайнууд, эдийн засгийн олон хямралын үед ч уншигдсаар ирсний учир нь өнөө маргаашийг аргацаах арга зальхан бус, мөнгөнд хайрлагдах жинхэнэ ур ухаан, хөдөлмөрийн үнэ цэн, хүн хоорондын харилцааны эв дүйн талаар он цагийн уртад хуучиршгүй үнэнийг бичсэнд оршино.

Зохиогч: Жорж С. Клэсон

Орчуулагч: Б.Хатантөмөр

Редактор: Д.Чимгээ

Хавтасны дизайн: Н.Бямбацогт

ISBN 978-9919-9823-4-8

Нүүрний тоо: 200 / Хэмжээ 115*180 мм

18’000 12’600
Сагслах

Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн яруу найргийн шинэ түүвэр.

Хавтасны зураач: Б.Төгсжаргал

ISBN 978-9919-9823-9-3

Нүүрний тоо: 203 / Хэмжээ: 190*135 мм

23’000 16’100
Сагслах

Зохиолч: М.УЯНСҮХ / Редактор: Г.Бямбажав / Хавтасны зураач: Б.Төгсжаргал

ISBN 978-9919-9823-7-9 / Нүүрний тоо: 466 / Хэмжээ: 143*205 мм

***

Эл зохиолыг бичих сэдэл анх төрсөн он цаг гэвэл их эрт. Гагцхүү яаран буулгаж үл түвдэн, дотроо удтал эргэцүүлэн бодож, заримыг ноорог байдлаар тэмдэглэн, заримыг нь тархиндаа хураан нөөж явсны эцэст 2017 оны дундуур одоо л цэгцлэн буулгах цаг ирэв хэмээн сэтгэсэн санагдана. Тийнхүү таг сууж, сэдэл санаануудаа буулгаж эхлэхдээ томоохон хэмжээний энэ мэт туурвилд хүч сорихоор шийдсэн анхны тохиол тул туршлага дулим, гагцхүү өөрийн дотоод дуу хоолойг сонсож, түүнд итгэж, түүнийг дагаж байснаа тухайлан нурших нь илүүц биз ээ. Нэг насны амьдрал гэдэг хэдий бодит үйл явц мөн боловч би түүнийг үргэлж хийсвэр сэтгэхүйд ургуулан, гэнэхэн янзаар төсөөлсөөр иржээ. Тэрхүү хийсвэр төсөөлөл намайг оршин буй ахуйгаас ангижирч онхи өөр орон зайд аялахыг ятган, тэр ятгалгад би мөн л гэнэхэн автсаар ирсэн байна. Тиймээс эл зохиол үнэн гэхэд хэцүү худал, худал гэхэд бэрх үнэн билээ.

Зохиолоо би “Аварга мод” гэж нэрлэсэн нь санамсаргүй хэрэг бус аа! Миний хүүхэд ахуй нас цаст өндөр уулсын дагшин хязгаар Мухар Улиастайн аманд өнгөрсөн юм. Тэнд манайх жил бүр гарч зусдаг асан агаад (Увс аймгийн “Хархираа” амралт) миний ой тойнд арилшгүй тод дурсамж үлдээсэн хоёр мод байдаг байлаа. Нэг нь Онгоц мод, нөгөө нь Тахир харгай. Мухар Улиастайн голын өндөр эрэг дээр одоо ч байдаг Тахир харгай руу би багадаа нэг найзтайгаа хоёул долоон том хадаас зоож билээ. Чөтгөртэй мод руу чөтгөрийнх нь тоогоор хадаас зоовол (тэр үед томчуул Тахир харгайг долоон цагаан чөтгөртэй гэж хүүхэд биднийг айлгадаг асан) мод үхэж, чөтгөр нь тонилдог гэж настангуудын ярианаас сэм сонссон болоод тэр. Гэвч, намар болоход Тахир харгай бусад моддоос түрүүлэн үзүүрээсээ шарлаж эхлэхэд очиж үзээд, шаасан хадаасны нүхнүүдээс өтгөн хүрэн давирхай нулимс цувах шиг гоожин буйг хараад өрөвдөн, хадааснуудаа бүгдийг буцаан сугалж авсан юм. Мод үхсэнээс чөтгөрүүдтэйгээ хамт байж л байг гэж бодсондоо тэр. Харин нөгөө нэг мод буюу Онгоц мод руу бид авирч тоглодог байлаа. Онгоц мод бидэндээ л аварга том мод байсан юм. Зуслангийн өмнөд дэнж дээр байдаг тэр мод бусдаасаа өндөр гоолиг. Эгц шулуухан. Бидний тэвэрт багтамгүй бүдүүн. Онгоц модны салаалсан бахим мөчрүүдийг дамжин дээш авирч оройд нь гарсан аль ч хүүхэд нарийн үзүүрт нь хүрч тас тэврэн наалдаад, биеэ хөдөлгөн модны оройг ганхуулж, түүнийгээ даган найгахдаа онгоцонд суугаад нисэж байна гэж төсөөлнө. Тэрхүү Онгоц модны ис оройд уулын хүйтэн салхи чих дүлийртэл шуугин исгэрч, үнэхээр л агаарт дүүлэн нисэж явах мэт санагддаг асан тэр өдрүүдээс хойш нэгэнт 30 гаруй жил улиран оджээ. Онгоц мод одоо байхгүй. Түүнийг аль эрт хэн нэгэн хөрөөдөж аваад оджээ. Гэсэн хэдий ч тэр мод миний дурсамжаас арчигдсангүй. Харин ч улам бүр тодорсоор л. Яагаад гэхээр, Онгоц мод л намайг анх тэнгэрт хүртэл өргөсөн билээ. Онгоц мод руу авирсан зам бол миний тэнгэрт тэмүүлсэн, тийшээ өгссөн анхны зам. Бодитой зам. Тэр замаас миний хийсвэр төсөөлөл эхэлсэн гэж боддог. Хийсвэр төсөөллөө дагаад би хаа хүртэл явахаа мэдэхгүй. Гэлээ ч гэсэн надад түүнээс өөр замгүй.

Яг одоо миний өмнө айдас, эргэлзээ дагуулсан дуусашгүй урт он жилүүд хэвээр байгааг би мэднэ!!! Миний ард бас үүх түүх, дурсамж санагалзал, эгээрэл мартагнал дүүрэн тоо томшгүй он жилүүд л байгаа. Ард үлдсэн он жилүүдийг эргэж харах гэхээсээ илүү өөдөөс угтан тосох тэр он жилүүдтэй уулзах гэж бид яардаг. Тийм болохоор л амьдрал биднийг дагаад, бидэнтэй цуг үргэлж яарч, догдолж байдаг билээ. “Амьдралд зөвхөн амьдралын тухай бодлууд байдаг шиг хүмүүст зөвхөн хүмүүсийн тухай бодлууд байдаг” хэмээн би эл номондоо тэмдэглэсэн бий. Хэрэв тийм ахул энэ ертөнц өөрөө ердөө орооцолдож зангирсан бодлуудын цогц нийлбэр болж таарах агаад миний төсөөллийн өтгөн манан дунд нуугдагч (хэзээ ч бүрэн ил гарч ирдэггүй) тэдгээр бодлууд бүгд нэг үр, нэг үндэснээс эхлэн, улмаар олон арван зүгтээ мөчир салаа үүсгэж, түүнээсээ түгэн дэлгэрч, арвижин баяжиж ирсэн нь лавтай. Тэр бүхний хамгийн дээд илрэл нь миний бодлоор хүмүүний оюун санааг дэвсгэрлэгч АВАРГА МОД мөн юм.

Тэрхүү АВАРГА МОД-ыг үл үзэгдэгч бурхад гагцхүү хүмүүст зориулж, амьдралын бэлгэдэл болгон бүтээжээ. Тиймээс АВАРГА МОД бол БҮГДИЙН ЖИШЭЭ мод. Тэр бол миний дурсамжийн Онгоц мод, Тахир харгай, бөө тэнгэрийн Онгодын мод, Ургийн болон Танин мэдэхүйн мод, жир амьдрал утгагүйг таниад баян тансаг ордноо орхин даяанчилсан идэр ханхүү Гуатама буюу энэрэнгүй их Будда бээр сүүдэрт нь сууж бясалган мөнхийн хутаг олсон домогтой эрхэмсэг Бодь мод (тэрхүү Бодь модны навчин дээр Бурхан багшийн дүр өөрөө тодрон гарч ирдэг гэлцдэг), Адам, Ева хоёр үр жимснээс нь тасдаж идээд хөөгдсөн Ээдэн цэцэрлэгийн хориотой мод... гэхчлэн, ер ямар ч мод байж болох хэдий ч уг гарваль нь миний эл зохиолд өгүүлэн буй АВАРГА МОД мөн юм. Тийнхүү би бээр олон зүйлийг нуршихыг тэвчин сэрэмжилж, таны өмнө номын хуудсаа дэлгэсүгэй хэмээн гүнээ хүндэтгэж, мэхийн ёсолсон тэр өдөр өө!

Зохиогч бээр,

2019 оны 04-р сарын 27-ны өдөр

35’000 24’500
Сагслах

2016 онд хэвлэгдсэн “Муурын байшингуудын түүх” түүврийн нэмж, засварласан хоёр дахь хэвлэл. Уг түүврийн өгүүллэг бүрийг нэмж засварлан, шинэчилсэн бөгөөд “Алтан гургалдайн дуу”, “Галзуурал”, “Өнгө зүсгүй газар”, “Танихгүй хүнтэй үг сольсон нь” зэрэг дөрвөн шинэ өгүүллэгийг нэмжээ.

Зохиолч: Б.АЛТАНХУЯГ

Хавтасны зураач: Б.Төрмөнх

Нүүрний тоо: 216 / Хэмжээ: 130*190 мм

"Алтан гургалдайн дуу" өгүүллэг сонсох: https://www.youtube.com/watch?v=dn3MZTPjeUA

23’000 16’100
Сагслах

Үл өгүүлэхүйн тухай өгүүлэх нь хөх тэнгэрийн гүнийг хязгааргүй уудамтай нь хамт дотогш сэтгэх мэт нэн тэчьяадам бөгөөд тэнд бүхүй сарны дүрс ба тэндээс ирэх далд шивнээ миний зүрхнээ эрт урьдын домог ба одоо агч хүмүүсийн тухай сэтгэл дэнслэм агаад нууцлаг шидэт хүүрнэлүүдийг өртөөлүүлж, үл таагдах оньсого мэт ойлгомжгүй зүгт намайг сэм урин ятгах бүлгээ. Хэзээ нэгэн цагт би хаа нэгтээгээс зайлшгүй ирэх ёстой далд зөн агуулсан холын тэр дуудлагыг хүлээхээ мэдсэн бол түүнээс өмнө үхэж үрэгдэх минь яалаа гэх гаслант бодол эрхгүй төрнө...

Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн "Аниргүй там" өгүүллэгийн түүврийн шинэ хэвлэл.

"Аниргүй там", "Шидтэн", "Үл үзэгдэх шат" зэрэг 20 бүтээл багтжээ.

Зохиолч: М.УЯНСҮХ

Редактор: Г.Бямбажав

Хавтасны зураач: Б.Төгсжаргал

ISBN 978-9919-9823-0-0

Нүүрний тоо: 280 / Хэмжээ: 115*180 мм

“Баавай гөрөөч” өгүүллэг сонсох

https://www.youtube.com/watch?v=MrY-FCnX8ow&t=253s

23’000 16’100
Сагслах

Уулынхны дунд Айшхигээс огтхон ч эмээж цэрвэдэггүй ганц хүн байсан нь миний ижий. Айшхиг бүр багаасаа мэднэ. Ижий түүнийг дагаж анх аргал түүж сурчээ. Ижийг багад Айшхи чухам нүд дүүрэн сайхан бүсгүй байсан гэдэг. Түүнийг тэгэхэд Айшхи биш, Цээнэ гэдэг байжээ. Уулын цэцэг шиг Цээнэ бүсгүй. Цээнэ бүсгүй ижийг дагуулж уулын хөх аргал түүнэ.

Зохиолч: М.УЯНСҮХ

Редактор: Г.Бямбажав

Хавтасны зураач: Б.Төгсжаргал

ISBN 978-9919-9823-1-7

Нүүрний тоо: 328 / Хэмжээ: 115*180 мм

23’000 16’100
Сагслах

Хүн төрөлхтнийг мунхруулагч гурван хэтэрхий зардасыг эцэг тэнгэр дууджээ. Илт гажуудсан гурван үнэний замаар замнаж, хүй тасарсан эх дэлхийгээ хөнөөсөн хүн төрөлхтний эмгэнэлт хувь тавилангийн дараа эцэг тэнгэр тэдгээр гурван гэмтнийг зүгээр орхиж тэвчсэнгүй. Эцэг тэнгэрийн өмнө Будда арван естэй сайхан хөвгүүний эрдэнийн гавлаар үйлдсэн аяга сархадтай ирсэн бол хөл нүцгэн Ийсүс Христ уранхай зотон өмсгөл хэдэрч, дөнгөж нахиалсан гурван навчит мөчир тасдан таяг хийжээ. Харин Аллахын нэрээр чалма ороосон Мохаммед хар тамхи нэрсэн урт гаанс барьсан байв. Ингээд эцэг тэнгэр тэдэнд хандаж мөнхийн сургаалт ганц, ганц эшлэл үг хэлэхийг хүсчээ...

Зохиолч: М.УЯНСҮХ

Редактор: Г.Бямбажав

Хавтасны зураач: Б.Төрмөнх

ISBN 978-9919-9823-2-4

Нүүрний тоо: 163

Хэмжээ: 115*180 мм

 

“Хүйтэн царайт” өгүүллэг сонсох

https://www.youtube.com/watch?v=E7OS15HERM0&t=42s

19’900 13’930
Сагслах

“Хуучин ертөнцийг томьёолсон тэмдэгт үгсийн хураангуй” нь зүүд зөн, ёр бэлгэ, сүнсний ертөнц, домог зүй, хийсвэр сэтгэлгээ холилдсоноороо сюрреализмыг тунхаглаж; хүний сэтгэлгээний язгуур үндэс болсон ид шид, илбэ домын сэтгэлгээтэй холбогдож; ертөнцийн язгуур үндэс, үзэгдэл юмсын цаад мөн чанар руу нэвтэрсэн мета танин мэдэхүйн эргэцүүлэл хийж; санаашрал, зовнил, айдас, ичгүүр, түгшүүр, эмгэнэл, гэмшил, үхлээс айхуй зэрэг хүн төрөлхтний оршихуйн үндсийг авч үзсэн экзистенциалист үзлийг нэвт шингээсэн; сэтгэл зүйн эрэл хайгуул хийсэн, ид шидийн гэмээр далд нууцлаг үгийн увдисыг эзэмдсэн шидэт реализмын гайхамшигтай бүтээл."

Зохиолч: М.УЯНСҮХ

Редактор: Г.Бямбажав

Хавтасны зураач: Б.Төрмөнх

ISBN 978-9919-9823-3-1

Нүүрний тоо: 219 / Хэмжээ: 115*180 мм

“Тэнгэрийн зүүдний хөсөг” өгүүллэг сонсох:

https://www.youtube.com/watch?v=DcPEdGpnDMQ&t=17s

21’000 14’700
Сагслах

Зохиолч, яруу найрагч М.Уянсүхийн өгүүллэгийн бүрэн түүвэр:

  • Айшхи
  • Аниргүй там
  • Мянга хоёр дахь шөнө тохиосон ид шидгүй үлгэр
  • Хуучин ертөнцийг томьёолсон тэмдэгт үгсийн хураагуй
75’000 60’000
Сагслах
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.