Шөнө дундын хүүхдүүд

Шөнө дундын хүүхдүүд

Product information

55’000

Description

Салийм Синай бол Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарлан тунхаглах яг тэр мөчид буюу шөнө дунд мэндэлсэн онцгой хүү. Түүнтэй хамт нэг агшинд төрсөн “шөнө дундын хүүхдүүд” бүгд ер бусын чадвартай. Харин Салиймд тэдгээр бүх хүүхдийг холбох оюун санааны нууцлаг хүч заяасан байдаг. Түүнийг төрөхөд аймшигтай холион бантан болж, амьдрал нь хэн ч төсөөлшгүй, гэнэтийн эргэлтүүдээр дүүрч орхино. Жаргал, зовлонгийн шуурга дунд өсөж өндийхдөө өөрийн авьяас чадварын аймшигт үр дагаврыг ухаарах болно. Учир нь түүний хувь тавилан эх орныхоо хувь заяатай салшгүй холбогдсон бөгөөд хийсэн үйлдэл бүхэн нь дөнгөж тусгаар тогтносон Энэтхэг улсын түүхэнд тусгалаа олно. Энэ бол агуу суу билиг... бас дааж давшгүй ачаа.


“Энэ эрин үед англи хэлт ертөнцөөс төрөн гарсан хамгийн чухал, нөлөө бүхий номуудын нэг.”
— New York Review of Books
“Салман Рушди бол аугаа зохиолч. Тэрээр хязгааргүй уран төсөөлөлтэй, хурц, шогч ухаантай нэгэн. Хэлийг тэр эрч хүчтэйгээр, ямар ч хориг саадгүйгээр эзэмддэг.”
— Independent
Энэтхэгийн уран зохиолын газрын зургийг шинээр зурсан бүтээл. “Шөнө дундын хүүхдүүд” өөрийн дуу хоолойгоо олж буй тив шиг сонсогддог.
— New York Times

Зохиолч: Салман Рушди
Англи хэлнээс орчуулсан: Г.Сугиррагчаа
Хавтасны зураг: Б.Төрмөнх
Эх бэлтгэл: Д.Цэрэндулам

206x142x28 мм / 549 нүүр

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 6’000₮.