“Шударга ёсны хордлого” бол Японы тархи судлаач Накано Нобүкогийн бичсэн, орчин үеийн нийгмийн сэтгэлзүйн нэгэн эмзэг үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан бүтээл юм.
Хүн бусдын оршихуй болоод “буруу”, “шударга бус” үйлдлийг буруутгах, яллаж шийтгэх үедээ таашаал мэдэрдэг мөн чанартай бөгөөд энэ нь бүр донтолт болон хувирч болзошгүй. Зохиогчийн тайлбарласнаар, энэ нь хүний тархины бүтэцтэй холбоотой тул хэн ч “шударга ёсны дон”-д автаж болно.Ковидын үеэр халдвар авсан нэгнийг нийтээрээ гадуурхах үзэгдэл ийм дон хэрхэн илэрч болохыг харуулсан тод жишээ юм. Сошиал медиа өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон өнөө цагт энэ дон улам газар авч, хүмүүс өөрийн байр суурийг туйлшруулан хамгаалж, “миний зөв, би л шударга” гэсэн хандлагад гүн автдаг. Өөрөөр хэлбэл сошиал медиа шударга ёсонд донтогсдын хувьд хямд төсөр хэрэгсэл болж хувирчээ. Хамгийн аюултай нь, хөнгөнөөр бичсэн нэг л коммент бусдын сэтгэлд гүн шарх үлдээж, нөхөж баршгүй хор уршиг дагуулж мэднэ.
Энэхүү ном нь асуудлыг тайлбарлаад зогсохгүй “шударга ёсны дон” гэх нэр томьёог гаргаж ирэн нийгэмд шинэ өнцөг, шинэ ойлголт дэвшүүлснээрээ онцгой бүтээл юм. Энгийн, ойлгомжтой үгээр бичигдсэн энэ ном уур хилэн, үзэн ядалтын гинжнээс ангижирч, өөрийгөө ч, өрөөл бусдыг ч хордуулахгүйгээр тайван амьдрахыг хүссэн хэн бүхний зайлшгүй унших бүтээл юм.

Зохиолч: Накано Нобүко
Япон хэлнээс орчуулсан: Д.Чимгээ, Д.Маралгоо
Редактор: М.Уянсүх
Хавтасны дизайн: Н.Бямбацогт
Эх бэлтгэл: И.Дэлгэр

175x115x13 мм / 192 нүүр

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 6’000₮.